Энэ удаад Мексик улсад байдаг нэгэн баар, рестораны интерьерийг сонирхуулахаар шийдлээ.
Ресторан нь модон ханатай бөгөөд ой руу харсан том цонхнуудтай. Том заалыг буйдангаар тусгаарлаж 4 хүн суухаар жижиг “өрөөнүүд” үүсгэсэн бөгөөд ширээ бүрийн дэргэд плазма дэлгэц тавьж өгсөн нь үйлчлүүлэгч амтат хоол зооглон тухлахын зэрэгцээ дэлгэцээр байгалийн үзэсгэлэнг үзэж, цонхоор ой моддыг харж амарч болох юм. Баар нь бүхэлдээ болор ханатай. Болор хананы цаана өнгө өнгийн гэрэл суулгаж өгсөн ба эдгээр хананы гэрэлнүүд нь хөгжмийн аянд өөрчлөгддөг ажээ. 15 м урт тэйкний ард байх 3 м өндөр дэлгэцээр дэлхий ертөнц, огторгуйн уудам, тэнгэрт нүүх үүлс, халуун орны ой мод, далайн амьдрал зэргийг сонирхон, өнгө өнгийн гэрлэн шоун дунд хүйтэн шар айраг шимж суух нь хэний ч сэтгэлд нийцэх байх. Та энэхүү сайтаар зочилж илүү дэлгэрэнгүй үзээрэй.
Интерьер…
Published: 26 August 2008 6:42 AM GMT+8Posted in: Архитектур
tanai site chin ih zugeer yum mongoliin nohtsold tohirson,erdiin amidardag geriin,interer ,baij boloh uu,baival tus bolooch
manaih jijighen baishintai 5*7 hemjeetei baruun talaaraa ordog halgatai yr ni geree 1 l goy bolgomoor bh yum yamar 1 zagvar sanal bolgooch tegej bolhuu
hymyysee designeryyd chini zygeer hynii helsneer yum hiideg sarmagchinguud bish shyy dee. Tiim yum oruulah bolomjgyi ee bid chini bas amidrah gej yylee yzej yawaa hymyys tiim bolhoor hynd zygeer belen hool ogno gej baihgyi sh dee. herwee yzmeer baigaa bol iishee orood yzeeree http://desi.blogmn.net/